УТТ-ы гишүүн асан С. Жалан- Аажав: Бул хар чулуунууд гэж мань мэтийгээ хэлж байгаа юм
Тэр нэгэн хувийн дээд сургуульд багшилдаг аж. Социализмын үеийн энэ том дарга “Халх журам' гэж хүулийн сургуулиин ноён нуруу нь бололтой. Түүнтэй хичээлийнх нь завсарлагаар уулзлаа.
-Сайн байна? Жалан-Аажав гуай?
-Сайн.
Ажил төрөл сайн уу?
-Бас сайн.
-Би тантай Лувсанчоймбол гуайн талаар ярилцах гэж ирлээ. Таныг их дотно байсан гэх юм?
-Тиймээ. Би Лувсанчоймболтой 1943 онд анх танилцсан юм. Тэрнээс хойш бид олон жилийн турш сайн анд нөхөр байсан даа. Лувсанчоймбол өөрийнхөө ухамсарт бүх амьдралыг улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан хүн. Багадаа лам хүүхэд байсан. Дараа нь хар болж, цэрэгт явсан. Тэндээ цэргийн сургуульд сурч байсан. Дарга, офицер болсон. 1940-өөд онд намын Төв Хорооны боловсон хүчний хэлтсийн дарга байсан.
-Хувийн зан чанарын хувьд онцгой хүн байсан бололтой?
-Тэр үеийн намын удирдлагад байсан зарим хүнтэй үзэл бодол нийлдэггүй, таарддаггүй байдаг байсан. Тэрнээсээ болоод Төв Хорооноос халагдаж, морин тэрэгчин болж хүртэл явсан.
-Цэдэнбал түүнийг хэрхэн авч үздэг байв?
-Хайрладаг байсан. Цэдэнбал сайд дарга нарыг үе үе цуглуулж ажил байдлын зөвлөгөө өгөхдөө та нар Лувсанчоймбол шиг өөртөө болоод өрөөлд өндөр шаардпага тавьж ажилла гэдэг байсан юм. Байнга тэгж хэлдэг байсан. Самбуу гуай гэхэд дуу цөөтэй хүн шүү дээ. Нэг тийм цухалдуу. Сайд нар Лувсанчоймбол шиг ажилдаа эзэн болж чаддаг байх ёсгой гэж улс төрийн товчооны хурал дээр хэлж байсныг санаж байна. Сайд хүн Лувсанчоймбол шиг байх ёстой гэж Ю.Цэдэнбал байнга хэлдэг байсан.
-Тэр хүнийхээ хувьд хэн байв?
-Үнэнч нөхөрсөг, хүнд Тусархуу, мөс чанарын хувьд дээд зэргийн хүн байсан даа. Ялангуяа ядарсан зовсон хүний төлөө амиа тавьдаг хүн Байсан.
-Та хоёр хэдэн жил нөхөрлөв?
-1943 онд танилцсан тэрнээс хойш таалал төгстөл нь нөхөрлөсөн дөө.
-Түүнийг дандаа галын шугаман дээр ажиллуулж байжээ. Түүний хүч чадап юу байв?
-Хүнд төрсөн, сурсан хоёр эрдэм байна. Төрөлхийн ухаантай, сэргэлэн сэргэг эр байсан. Юм ойлгох, сэтгэн бодох талаар онцгой шүү.Хотын намын хорооны үйлд- вэрийн хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга хийж байсан. Дараа нь Хүнсний үйпдвэрийн яамны сайд, АҮЯ-ны сайд, Худалдаа бэлтгэлийн яамны сайд, Улаанбаатар хотын дарга, Чойбалсан хотын дарга, Дархан хотын дарга байсан.
-Хамгийн сүүлд?
-Монгол телевизийн орлогч дарга байж байгаад бие нь муудсан даа. Товчхон хэлэхэд Лувсанчоймбол бол төрд тустай, түмэн олонд ачтай төрийн жинхэнэ түшээ хүн байсан гэж хэлж болно. Эдүгээ энэ унаж доройтсон үед түүн шиг төрийн түшээ үтүйлэгдэх юм. Монголын төрт ёсны уламжлалд нэг ийм сайхан зуйл эайсан юм. Төрийн түшээг сонгон шапга- руулах их наоийн шалгуурууд байсан, Энэ бол монголын төрт ёсны уламжлалт зүйл.
Арвин буянт номын цагаан түүх гэж. Хубилай цэцэн хааны төр засах хөтөлбөр шүү дээ. Төрийн түшээ хүн ямар хүн байх ёстой вэ гэдгийг хуульчилж заасан.
Ухаант мэргэн, чин үнэнч, зориг төгөлдөр хүн байх ёстой гэж. Энэ бол том баримт. Лувсанчоймбол бол яг ийм л хүн. Худлаа хэлдэг, хууран мэхэлдэг хоёр нүүртэй хүнийг үзэж чадахгүй шүү дээ. Маш өндөр шаардлагатай. Их хурц. Цагаан цайлган. Хичнээн дүрэлзлээ ч буцаад хормын дотор цайрчихдаг. Булганыхныг нэг хэлдэг дээ "Будаан дээрээ зодоонтой, буцаад ирэхдээ үнсээнтэй" гэж. Тэрэн шиг л хүн. Тачигнаад л явчихна. Дараа нь араандаа зуугаад өмхийрөөд явахгүй. Ийм л хүн байсан даа.
-Төв Хорооныхны бул хар чулуунууд гэдэг байсан гэдэг?
-Мань мэтийгээ хэлж байгаа юм /инээв/. Айж ичихгүй тийм л зоримог, хэлэхээ ХЭЛДЭГ, ХИЙХЭЭ хийдэг хүн.
-Та тэдний хүүхдүүдтэй нэлээд ойр дотно юм аа даа?
-Эцэгтэй нь анд нөхөр явсан. Хүүхдүүдийг нь ямар явдаг бол гэж анзаарч бодож явдаг байлаа. Тэд сайн явна. Эцгийгээ дуурайсан ажилсагхүүхдүүд байгаа юм. Эцэг нь өв тэгш хүн байна даа. Лидер гэж ийм л хүнийг хэлдэг юм.
Эх сурвалж: "Өдрийн сонин" №239 2000.10.11 Сэтгүүлч Б.Ганчимэг