СНЗ-ийн орлогч дарга асан Ч.Сүрэн: Тэгэхэд би далавчаа хугалуулсан шувуу шиг...
Таныг Лувсанчмоймбол гэдэг хүний талаар ихийг ярих хүн гэх юм. Би түүний тухай бичих гэж байгаа юм л даа?
-Мэднээ, ганц би ч биш тэр үеийн бүх сэхээтнүүд түүнийг мэднэ. Лувсанчоймбол гэж олны дунд домог шиг яригддаг хүн байлаа л даа. Бүгд Хурал дээр Лувсанчоймбол тэрнийг шүүмжилж гэнэ, энэнийг шүүмжилж гэнэ. Цэдэнбалыг ч тэгж хэлж гэнэ. Улс Төрийн Товчоог ч шүүмжилж гэнэ гэцгээнэ. За тэгээд намын Төв Хороонд ажиллаж байгаад аж үйлдвэрийн комбинатад морин тэрэгчнээр хөөгдөж гэнэ. Тэгснээ дараа нь хотын Намын хороонд хэлтсийн даргаар ирсэн гэнэ. Аж үйлдвэрийн яамны сайд болж гэнэ. Энэ мэтээр л түүний тухай сонсогдоод байх. Ерөөсөө домог шиг яриа явдаг байсан. Ингэж л дамаар тэр том хүнийг мэддэг байлаа шүү дээ.
- Гэнэт морин тэрэгчин болчихож байсан хэрэг үү. Ямар сонин юм бэ?
-Лувсанчоймболын амьдралынх нь бүх зам тэмцэл байсан. Манай нам чинь ер нь тэмцлээр бий болсон нам шүү дээ. Би Лувсанчоймбол гуайг ярих гэж энэ рүү орж байна. Ер нь МАХН, энэ намыг бүрдүүлж байсан дээр үеийн кадрууд байна шүү дээ, эд чинь ерөөсөө үндсэндээ тэмцэгчид байсан. Аялдан даглдагчид бол сүүлд нь ургаж, урваж орж ирсэн. Мийий үеийн залуусыг олноор нь намд элсүүлж байлаа. Тэдний дотор аялдан дагалдагчид, намнагчид, есөн жорын хүмүүс орж ирсэн юм. Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Ламжав, Цэрэннадмид бүгд именно тэмцэгчид байсан. Тэдний нэг нь Лувсанчоймбол гуай л даа. Түүний бүхий л амьдрал нь тэмцэл. Аялдан дагалдагчид, хулчгарууд, худлаа дүр эсгэгчид, намнагчидтай хайр найргүй тэмцэж явсан хүндээ тэр чинь.
-Та түүнтэй яг хэдэн жил хамт ажилласан юм бэ?
-Ердөө зургаан сар хамт ажилласан. Манай Дарханы намын хороо Гэдэг чинь ерөөсөө тэр чигээрээ хүнд суртлын том аппарат байсан. Дарга нь Чимэддорж гэдэг хүн байлаа. Дарханд очоод надад төрж байсан анхны сэтгэгдэл бол худлаа лоозон хэлээд, хайрт намаа магтаад сууж байдаг их олон улсууд байдаг юм байна гэсэн ойлголт төрж байлаа. Эдэн шиг байх юм бол миний амьдрал утга учраа алдах юм байна. Ер нь Лувсанчоймбол гуай шиг л байх ёстой юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн тийм ч учраас би өдий болтол тэр хүний явж байсан замналыг мартаагүй. Мартагддаггүй юм. Бүр хожим үгүй ээ Лувсанчоймбол гуай тэгэхэд тэгж хэлж байж билээ гэх мэт ийм дурсамж гэнэ гэнэхэн орж ирдэг.
-Та чинь Дарханд хотын орлогчоор очиж байсан гэдэг байхаа. Ер нь тухайн үеийн Дархан гэж ямар газар байв. Тэнд ямар хүмүүсийг томилж байв?
-1960-аад оны эхээр Дархан дөнгөж баригдаж эхэлж байсан. Тэнд эндээс, газар газраас долоон жорын улс тэнд цугларсан. Лоохуузыг дэмжигч бүлэг гээд бүхэл бүтэн булэг залуусыг тэнд цөлчихсөн байсан. Нямбуу, Чүлтэм, Лхагваа гээд зөндөө. Дандаа хувьсгалт намаас арга хэмжээ авагдсан улсууд Дарханыг байгуулалцсан. Нэг номерын тагнуул гэгддэг Дондог, Лхажав гээд ер нь олон доо. Тэр улсуудтай Лувсанчоймбол гуай хотын даргын хувьд дотор нь бужигнаж, загнахдаа загнаж, магтахдаа магтаж ажиллуулж байсан юм. Тэнд ч давхиж явна. Энд ч хүрээд л ирнэ, Дархан гэдэг айлын амьдрал тэгж л эхэлсэн дээ.
-Өөрийн чинь зам мөрийн дунд түүний анх гарч ирсэн тухай яриач. Тэр үед Лувсанчоймбол гэж хэн байв?
-Би гэж хэн байв. Энэ их чухал. Сүрэн Дарханд очитлоо хэн байв. 1964 оны нэг сард Зөвлөлтөд төгсөгчид гээд барилгынханд таван кадр байсан. Сүрэн, Чимэд, Бавуу, Лхамсүрэн, Долгорсүрэн гээд. Тэр үед сэхээтэн ч ховор, чадалтай хүн ч ховор, мэргэжпийн хүн ч ховор байлаа. Тэр үедээ бид тав чинь барилгын системийн одууд байсан. Нэг том цул од байсан болохоос биш таван тусдаа од биш. Гэтэл биднийг 1964 оны нэгдүгээр сарын таванд улс төрийн товчоогоор оруулаад цөмөөрөнг нь халсан. Лхамсүрэн бид хоёр МУИС-д очсон. Лхамсүрэн маань насаараа тэндээ байж байгаад нас барсан даа. Чимэд янз бүрийн газраар явсан. ЗХУ-д ч хэсэг байсан. Ирээд Дарханд байж байгаад нас барсан даа. Монголын архитектурын түүхэнд Чимэд шиг хүн гарч ирээгүй. Намнагчид мөрдсөөр байгаад л унагасан, үхүүлсэн. Намын Төв Хорооноос арга хэмжээ авахуулсан хүнийг их хүнд нөхцөл угтдаг байсан юм шүү дээ. Би Их Сургуульд очоод нэг сурах бичиг хэвлүүлэх гэсэн боловч Намын Төв Хороо баталж өгөөгүй. Тэгээд явж байгаад, Бас нэг ном орчууллаа. Өөрийнхөө нэрээр хэвлэлд оруулья гэхээр хаагдчихна. Ингээд нэг нөхөртэйгөө ярьж байгаад /Очир гэдэг юм/, тэрийгээ автороор нь, өөрөө редактор болгоод номоо явууллаа. Намрын ажилд оюутнуудтайгаа явж байгаад иртэл хэрэг мандлаа. Очиртой юу ярьсан. Яагаад нам төрийг хуурах гэсэн гээд л бөөн юм болов. Долоо хоног байцаалаа. Ажлаасаа авахууллаа.
-Намаас бүр хөөсөн үү?
-Орпогч гишүүн дээр буусан.
-Таныг чииь бас энэнээс өөр зүйлээр буруутгасан гэдэггүй билүү?
-Цэндийг дэмжигч, нам улсыг хуурагч, орос эхнэрээс салсан, оюутан залуустай ажиллаж болохгүй гэсэн.
-Орос эхнэрээс гэдэг нь?
-Хүн чинь салж болноо доо.
-Тэгээд яав?
-МИУС-иас гаргаад хаячихлаа. Барилгын эрдэм шинжилгээний институтэд очсон. 1965 оны өвлийн нэг өдөр институт дээрээ сууж байсан чинь Лувсанчоймбол гуай ороод ирлээ. "За чи юу хийж байгаа юм. Надтай явнаа. Дарханд ажилла. Миний орлогч бол. Барилгын яаманд орлогч сайд байхдаа чи Дарханыхантай сайн ажиллаж байсан юм билээ. Тэндхийн оросууд чамайг чинь андахгүй юм" гэж байна. Би ч хэллээ, үгүй ээ Лувсанчоймбол гуай минь би ийм ийм шийтгэлтэй их сургуульд ч багшилж болохгүй гэсэн. Тэгээд ч таны орлогчоор явна гэдэг чинь Намын Төв хороогоор орно. Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр орж батлагдаж байж явна. Юу ярьж байгаа юм гэлээ.
-Лувсанчоймбол гуай юу гэж байх юм?
-Үгүй ээ би төв хорооны муусайн бул хар чулуунуудтай юм ярьдаггүй. Би шууд Цэдэнбалтай яриад чамайг авна гэж байна. Арай гэж ял зэмээс мултарчихаад байж байхад дэргэд тийм том дуугарч байдаг, нэг нь мэдээлчихвэл яана гэж бодсон. Тийм л үе байсан. Миний нурууны хөлс чийхарч байсан. Лувсанчоймбол гуай ч тачигнаж байна. Хотод адгийн хүн байснаас хөдөө нэгдүгээр хүн байсан нь дээр. Барын сүүл явснаас батганы толгой бай гээд л гараад давхисан. Арваад хоногийн дараа Сүрэнг Дархан хотын гүйцэтгэх захиргааны барилга эрхэлсэн орлогч даргаар томилов Лувсанноров гэсэн гарын үсэгтэй бичиг бариад Лувсанчоймбол гуай ирлээ. Тэгээд надад хэллээ энэ чинь Төв хорооны тогтоол шүү. Цэдэнбал чамайг ав гэсэн. Цэндтэй холбоотой юм байхгүй. Улс төрийн талын юм ч байхгүй гэж хэлсэн шүү гэж байна. Ингээд түүнийг дагаад чемоданаа аваад Дархан явсан. Тэр үе чинь над шиг олон зэм ялтай хүнийг том дарга орлогчоо болгох нь битгий хэл, мэндэлж ч болохгүй үе байлаа. Айгаад мэндгүй, бүр холуур өнгөрнө шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйн дарамтны л нэг хэлбэр. Би гэхэд тэр үед далавчаа хугалуулсан шувуу шиг амьтан явж байсан.
-Лувсанчоймбол гуайн талаар дүгнэж тодорхойлж хэлбэл?
-Тэмцэгч, дайчин ийм хүмүүс олон байсан. Тэдний нэг нь Лувсанчоймбол гуай юм. Их эр зоригтой. Ийм хүмүүс хувьсгалыг хийдэг тэрнээс биш аялдан дагалдагчид хувьсгал хийдэгттүй. Аялдагчид тарааж л чадна. Ингээд би Дарханд таван жил ажилласан юм. Сүүлдээ хотын дарга болсон. Энэ хугацаанд бүтээн байгуулалтад хүн яаж оролцох ёстой юм бэ гэдгийг үзсэн. Эргээд бодоход Дарханд үнэхээр цогтой ажиллаж байсан санагддаг.
-Цэндийг дэмжигчид гэж та нарыг яллаж байж. Ингэхэд та дараа нь Цэнд гуайтай биеэр уулзсан уу?
-Бид Цэнд гуайг дэмжээд сүйд болсон юм байхгүй. Цэнд гуай урд нь хусуулчихсан юм. Түүнтэй барилгын хороон дээр нэг таарлаа. Би ч нэлээн дургүйхэн мэндлэв. Ингэтэл ганцхан үг хэллээ шүү. "Өө улс төрийн салхинд авахуулах улс зөндөө бий дээ. Ганцхан чи ч биш. Чиний ижил зөндөө улс хоморгонд орно доо. Тэгэхээр яриад, тэмцээд бол ямар ч үр дүнд хүрэхгүйдээ. Залуу хүн ажиллаад л ажил хөдөлмөрөөр гарч ирвэл ирнэ. Үгүй бол үгүй шүү дээ" гэж хэлчихээд гараад явчихсан. Тэр үг одоо ч миний толгойд байж байдаг. Дарханд таван жил, Зөвлөлтөд гурван жил, дараа нь Засгийн газрын орлогчоор 16 жил ажиллаад дараа нь Засгийн Газрын төлөөлөгчөөр дөрвөн жил болсон. 20- оод жилийн идэвхтэй үйл ажиллагаа маань нөхөр Лувсанчоймболтой учирсантай холбоотой. Надад энэ хүн маш их эрч хүч өгсөн. Тэр л эрчээрээ би өнөөдөр 70 хүрчихээд бас болоогүй юм хийх гээд явж байна. Бизнес хийж байна. Надад дутагдаж гачигдах юм байхгүй
-Хувийн шинж чанаруудынх нь тухай та ганц, хоёр үг хэлээч?
-Лувсанчоймбол гуай архи дарс уухгүй, их сонин хүн байсан юм шүү дээ. Дарханд намайг анх очиход хүүхдүүд нь их жаахан байсан. Их л эрчтэй хүн байсач даа. Амьд оргилуун, эрч хүчтэй. маш нарийн ухаантай хүн байсан.
-Сүүлчийн уулзалт?
-Намайг Москвад эдийн засгийн зөвлөх байхад авгайтайгаа хамт очсон л доо. Бие нь их муу байсан. Өвчтэй гэдгээ мэдэж байсан. Ямар сайндаа Зөвлөлтөд очиж байхав. Гэхдээ нөгөө л эрч хүчтэй хэвээрээ явж байсан. Ямар ч гундсан юм байгаагүй. Нэг ч хүнд өвдлөө, зовлоо гэж дурьдаагүй явж байсан даа. Энэ л биднчй сүүлчийн уулзалт байж.
-Ингэхэд та хоёр чинь Дарханд цуг байсан. Хэнийх нь ажилд өөрчлөлт ороод гарсан юм бэ?
-Лувсанчоймбол гуайд өөрчлөлт орсон юм. Намын хорооны даргатайгаа муудаад хот ороод Улс Төрийн Товчоон дээр шөнөжин маргалдаад хоёуланг нь ажлаас халчихсан. Мань хүнийг "Монцамэи-гийн орлогчоор томилсон. Жалан-Аажав сайн мэднэ дээ. Манай Жаланаа чинь их зөөлөн, их ухаантай хүн. Тэр бол бид мэтийн аж ахуйн улсуудаас огт өөр стилийн хүн. Тэр юмыг долоо хэмжиж нэг огтопно шүү. Жаланаа Лувсанчоймбол гуай хоёр бүр эртний найз нар. Чи түүнтэй уулзвал олон сайхан юм ярих вий.
-Жалан-Аажав гуай та хоёр тэдний хүүхдүүдийг эрж хайж уулзаад аавынх нь тухай ярьж өгсөн гэсэн. Энэ олон жнлийн хойно ингэхийн хэрэг юу байв?
-Хүний хүүхдүүд чинь эцэг эхээ мэддэггүй юм байна. Манай аав сайхан хүн байсан гэхээс цаашгүй. Дүгнэж чаддаггүй юм болов уу даа. Бид хоёрын ярихыг сонсоод хүүхдүүд нь бүр гайхчихсан. Ийм л байдаг байна шүү дээ. Энэ хорвоогийн хүний үрс гэдэг чинь. Яахав дээ нас амьдрал хоёр чинь бас бурханаас хэмжээтэй заяачихсан байдаг гэнэ. Би 70 хүрлээ. Манай Жаланаа 77-той. Тэгээд хүүхдүүдийг нь олж уулзья. Эцэг нь хэн байсныг хэлж өгье гэж ярилцсан юм
-Тэр амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд хэр аж төрж байв. Ядраагүй байгаа. Манайханд хүнээ хаячихдаг нэг явдал бий?
-Ядраагүй ээ. Ер нь ядрах гэдэг чинь өөрөөс болох эд. Бух юм өөрөөс шалтгаална. Манайхан их ялархуу, атаархуу. Тэр машин уначихлаа гээд нойр нь хүрэхгүй. Ер нь манай Монголчууд нэг л биш шүү. Лувсанчоймбол гздэг чинь тэгж яадгаа алдах эр биш шүү дээ. Чамд ойлголт төрсөн байх аа.
Эх сурвалж: "Өдрийн сонин" №239 2000.10.11 Сэтгүүлч Б.Ганчимэг