Музейн Идшинноров: Лувсанчоймбол гуайд насан турш баярлаж явдаг
Идшинноров ингэж ярих дуртай. Учрыг нь сонирхвол ийм түүхтэй аж. Тэртээ 1963 оны хавар Идшинноров их сургууль их сургууль төгсөх улсын шалгалтаа өгдөгийн даваан дээр нэг зүдэг муу юм болж. Өдгөө Идшинноров Токио, Сөүл, Бээжин, Ром, Москва, Варшав, Санкт-Петербург, Кызыл, Хөх хотод олон танилтай, заримд нь хэд дахин очсон. Харин 1963 оны хавар Их сургуулиас “эсэргүү”-ийн хэрэгт холбогдон хөөгдөж байхдаа дэлхийн том том хотоор явж, улс Монголынхоо түүх соёлыг сурталчилна гэж түүний зүүд зөнд яахин орох билээ.
1963 онд Д.Төмөр-Очирыг улс төрийн хэргээр хилс буруутгасны дараа улсын их сур...